"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Aug 11, 2008

Би дуртай /боулинг/


Тоглох дуртай спорт юу вэ гэвэл дараах 3 байна. Сагсан бөмбөг, Ширээний теннис, тэгээд бас арлын оронд ирээд боулинг гэгч хүнд бөмбөгийг өнхрүүлж 10-н шовгорыг унагаадаг спортод дуртай болсон.


10-н жилийн ахлах ангид л байсан үе байх. Ийгл ТВ-ээр хөөрхөн хөөрхөн хүүхэлдэйг кино гарна. Хамгийн дуртай Flinstone-ийн гэр бүлийнхэн билүү, чулуун зэвсгийн үеийн юм шиг хэрнээ очин үеийн амьдралыг үзүүлсэн хөөрхөн хүүхэлдэй байсан. Тэрэн дээр Фрэд залуу, эхнэрээсээ нуугдан барин хөрш айлынхаа нөхөртэй хамт бөмбөг өнхрүүлж хэдэн шовгорыг унагаадаг тоглоом тоглоно. Эхнэртээ баригдахаараа сайн бажигадана. Юундаа ингэтэл нь дурладаг байна аа гэж эхнэртээ загнуулах Фрэдийг өрөвдөнгүй харахдаа боддог байлаа.
Ёпоонд ирэв.

Боулинг гэгчийг энд байдаг монголчууд ч их тоглоно. Заалгав. Шидэж үзэв. Урамтай ч өнхрөх юм, шовгоруудыг олныг унагах тусмаа улам л гоё, таашаал аваад, Фрэдийг одоо л нэг ойлгож эхлэх нь тэр. Анхны тоглолтын дараа анхан шатны зааваруудыг заалгасан хүн маань яавал аятайхан өнхрөөд байна гээд л асууж байна. Гайгүй шидээд байсан шиг байгаа юм.

Ойрд бараг тоглохоо болив. Хагас жилд ганц удаа ч юм уу.

Австралийн Балларат-д ойрхон байдаг Sovereign Hill гэгч 19-р зуунд алт олборлолтоор хөгжсөн тухайн үеийн хотыг 100% дахин сэргээсэн музей хот байдаг. Тухайн үеийн боулингийн модон бөмбөгөөр шиддэг модон замтай боулинг байсан. Одоогийн боулингийн эхлэл байх.


Орчин үеийнхээс зам нь урт, модон зам дээр модон бөмбөг өнхрүүлж, модон шовгоруудыг ононо. Шидэж үзэв. Тэгчээд гүйж очиж бөмбөгөө аваад, шовгоруудаа өөрөө босгож тавих хэрэгтэй гэнэ..Тэр үед би энэ боулингтай учирсан бол одооных шигээ дуртай болохгүй байх байсан байх.


Төвөгтэй санагдсан.





Одоохондоо дээд рекорд маань 168 оноо. Мундаг хүмүүсийн хувьд бол юу ч биш. Өөртөө бол овоо оноо. Айхтар нарийн ширийн арга барилыг нь мэдэхгүй ч өөрөө өөртөө хэдэн зарчимтай.
1. Хамгийн захын зам дээр шидэхгүй.
2. Дэргэдэх замын хүнтэй зэрэг шидэхгүй.
3. 2 төрлийн бөмбөгөөр шиднэ. Одоо бол 9 болон 8-аар шиддэг. Эхний шидэлт 9-өөр, 1 юм уу 2 гэсэн цөөхөн шовгор үлдээсэн үед хөнгөн бөгөөд хүчтэй өнхөрч чадах арай хөнгөн 8-аар шиднэ.
4. Зангахгүй.
5. Гар болон бөмбөгөө арчсаны дараа шидэх.
6. ...
гээд байгаа. Гэхдээ бага зэрэг нууц. хэхэ

Өчигдөр 4-н найзтайгаа ойрд тоглоогүйгээрээ тоглоод ирэв. Дундаж оноогоороо топ болсон ч сүүлийн тоглоом дээр 1 оноогоор хожигдсон(153 оноо). Тэхдээ өмнөөс ойрхон оноо авах нь битгий хэл холын оноо авдаг найзтай ойрхон оноо авсандаа сэтгэл ханамжтай тоглож чадсан.

6 comments:

Bayana said...

Үнэхээр тоглоход хөөрхөн шүү. Хааяа мөнгөтэй үедээ тоглодог юм. Мундаг юм аа. 150 авна гэхээр сайн л тоглож байна даа. Дараа нэг тоглож хожигдоорой...


Жич: Шовгор юм унагаах их дуртай юмаа даа...хэхэ

Тэгшээ said...

BOWLING-iin shovgoriig yu gej nerledeg yum be?
Daraa bootsootoi uznee, bag burduulj bgaad. :p

xvv said...

Анх боулинг, биллиард хоёрыг үнэн тэнэг спорт гээд дургүй байж билээ хэхэ. Жоохон ч байж дээ гэсэн... Даанч энд тэр шовгор чинь байдгүймаа. Андуураад дэлгүүрийн лангуун дээр байдаг өөр шовгор унагачих гээд болохгүйм :-p Нээрээ боулинг тоглохымсан. Би дандаа 99 111 101 гэсэн оноонууд авдышд :-p

Тэгшээ said...

XYY-тэй боулинг тоглож үзлүү? дараа ирэхээр чинь тоглоно оо. Хуучих фракцыг цуглуулж...хэхэ

obdoo said...

ok saihan bichjee
www.blog.mn/obod

xvv said...

Хамт явж тоглож байсышдээ. :) Тэхдээ өөр өөр зам дээр тоглосон санагджийна. Тэгжийгаад нэг гүйж очиж тоглох биз дээ :D

 
© Cocktail room