Ай айхтар халж байх чинь. Өглөө эртхэн шиг халуунаас зугтаж ажилдаа очих гэж үзэх боловч, 9н цаг гээд л 30 хэм гараад явчих өдрүүд үргэлжилсээр. Ид үдийн цагаар бол шатаж үхмээр байгаа байх. Азаар ид үдийн халууныг ажил дотроо aircon-ий хүйтэн салхин дор өнгөрөөж, ажил дээрээ өдрийг өнгөрөөж суух шиг "аз жаргал" алга.
Арлын нутагт ирээд 6-н жил гаран болов. Жил бүр л 8-н сар хамгийн халуун, бүтэж үхмээр байдаг. Оюутан байхад бол өдийд ид зуны амралт гээд Монгол харьчихдаг байсан. Одоо бол горидолтгүй болсон, дээр нь нэмэгдээд энэ жилийн энэ айхтар халууныг уу, бас гэнэт маш ихээр шаагиж ороод, цахилгаан цахиулаад үер урсгаад өнгөрөх аадар бороо.
Хөдөө орон нутгаар харин бороо орохгүй жил жилийн ургацын хэмжээнд хүрэхгүй нь гэж халаглах тариаланчид, ногоочид цаг агаарын мэдээгээр үе үе гарна.
Ажлаасаа харьж ирлээ. Хаалгаа онгойлгоод гэрлээ асаана. Өрөө гэж саун. Олимп юу болж байна? Зурагтаа асаана. Халууцаж үхлээ. Aircon-оо ч асаана. Өмнөговь явсан гэрийнхнээс сураг байна уу? Компьютер-ээ ч асаана. Цүнхээ ор руу шидээд, юу ч гэсэн мэдээ харна.
Атенна олимпоос алтан медал хүртэж байсан усан сэлэлтийн Китажима 100 метр-т "алтан медал" авсан байна. Өчигдөр Жүдогоор алт авсан Үчишиба-гаас илүү арлын нутаг доргиж байх шиг байна. Улс орноороо хүсэн хүлээж байснаас муухан "эхлэл"-ээр эхэлсэн энэ удаагийн Бээжингийн Олимп. Одоогоор 2 алт, 2 хүрэл.
Өмнөговь явсан манай армийнхан ирээгүй байгаа болтой. Нэтэд байгаа хүн алга. Утасдаж үзлээ. "холбогдох боломж алга" гэнэ. Хөдөө орон нутагт гар утсанд холбогддог болчихсон гэж бодож байлаа, эсвэл утасны цэнэг нь дуусаа юм бол уу.
Хүмүүс, ялангуяа охидууд халуун болохоор хоолны дуршил нь алга болоод "турах" хамгийн тохиромжтой үе гэдэг юм билээ. Надад бол ямар ч хамаа алга болтой. Хоолны дуршил ч тэр, турах асуудал ч бас.
Хоолоо хийж идье. Нэг хүний порц хийж чадахгүй болохоор нэг бол бүгдийг нь шахаж иднэ, эсвэл орой, өглөө ижил хоол угсруулах болно. Ижил хоол дараалж идмээргүй байгаа болхоор ер нь бол ихэвчлэн эхний сонголт. Үр дүн, ходоод муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгч нь болж байх шиг.
Энхсайхан
12 years ago
7 comments:
bi neted baij l bna.
so sa uy bna.ajil gaigui uy. onoodor narita orson chin mangar olon huntei taaralddag gej bna sh dee. ビックリkkk
Энд ч бас овоо халуун байна. Хэд хоног гадаа наранд зогсоод бүсэлхийнээсээ дээш овоо хар залуу болсон. Нүүр бол бүүр янзын. Шүд тодроод бас гоё юмаа :P
Болдог бол нааш нь талыг нь чулуудчихдаг бол ч :) Залхуураад заримдаа хоосон хонодог мань мэтэд :D За тэгээд урсчихгүй тэсээрэй хүүхдээ :) Олимпоос мөнгөн медаль авчихсан чинь энд хөөрлийн байдалтай л байна. Боксчид маань бас урамтай урамтай тоглоод гоё байшөө! Танай тэр Япончуудыг бол даанч мэдкүймөө :P
Наритад юу болсым бол? Ааруулаар юу байна? хурууд, бяслагууд сайн уу? хорхой ааруултай болж байна уу?
хэхэ
Хүү, медал, баяр хүргэе.
Бүсэлхийнээсээ доош хар залуу гэж уншчаад жаахан нүдээ томруулж үзэв. хэхэ
Чи ч намайг бодуул цуйван этэр гээд хийж идээд байдаг мундаг тогооч биш билүү.
Жүдо харин Түвшинбаяр, Лхамка 2 улам сайн барилдаад медалд хүрээсэй. Бээжингийн биеийн тамирын ордонд "Урьдын бэрхт...." гээд сонсох юм сан. Гэртээ монгол ТВ-тэй болсных.
Төрийн дууллаа сонсов уу :D Үнэхээр гоё байшүү! :D Yeahhhh хотоор бөөн юм болж байна даа. Хөдөө ч ялгаагүй биз дээ :D
Гэртээ монгол ТВ үзэж байгаа болхоор шууд нэвтрүүлгээр медаль гардуулах ёслолыг үзсэн.
Үнэхээр гоё юм билээ.
Монголд өнөөдөр унтахгүй биз. Даруухан шиг уугаасай. хэхэ
Даруухан уунаа :D Дараагийн алтыг авахаар тасартлаа уух зай үлдээхгүй бол ;-P
NEXt will be your turn hehe
Suzuki-g uneheer goy unagasan bsan yum bn aa. saya NEWS-r garch bn.
Post a Comment