"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Aug 1, 2008

Өдрийн мэнд, сайхан өдөр байна шүү


Манайд ойрхон нэг монгол гэр бүл амьдардаг юм. Тэднийд очихоор тэдний амьдардаг/ихэвчлэн гэр бүлээрээ амьдардаг байр/ байранд орвол тааралдсан эмэгтэй инээмсэглээд мэндлэнэ.

-"өдрийн мэнд, сайхан өдөр байна шүү,

- өдрийн мэнд, харин сайхан өдөр байна, салхи ч сэрүүхэн салхилаад...

Хамтдаа лифтэнд суулаа.

-ямар өндөр охин бэ? хэдэн давхарт гарах юм?

-12 , баярлалаа. /12 руу гарах товчийг дарж өглөө/

- За байз 12...? хэнийх рүү орох гэж байгаам болоо, А-гийнхний гэр рүү?

- аанха, ямар сайн мэдэж байх юм бэ...

- аан мэднэ мэднэ, намайг мэнд хүргэж байна гээрэй гэсээр 4н давхарт буулаа.


Өөрийнхөө байранд ирлээ, бүгд нүүрээ буруулна, харцаа буруулна, хурдхан өнгөрөхийг хичээнэ. Үүдний хаалгыг бүгд өөр өөрийн түлхүүрээр онгойлгодог юм. Зэрэг гаднаас хоорондоо бие биенээ танихгүй 2 оршин суугч орж ирсэн ч нэг нь түлхүүрээрээ онгойлгоод дотогш орсны дараа автомат хаалга хаагдаад, дахиад өөрийн түлхүүрүүрээ онгойлгоод орох юм.За тэгээд охид бол эрэгтэй хүнтэй тааралдчуул аль болох аль өрөөнд амьдардагаа мэдэгдэхгүйг хичээнэ.
Зүгээр бодоход бол дэргэдээ хэн амьдарч байгаад мэдэж байвал сэтгэл амар баймаар байтал энэ нутагт бол дэргэдээ амьдарч байгаа хүнтэйгээ танилцалгүй, өөрийгөө мэдэгдэлгүй өөрөө өөрийнхөөрөө таг дуугай амьдарч явах нь дээр орчин байх юм, хэдийнээс ч юм бол доо.
ТВ харж байхад манай байранд болж байгаа үзэгдэл ерөнхийдөө Японд ихсээд үзэгдэл юм байх. Дэргэдээ хэн амьдардагийг мэддэггүй, мэндэлдэг ч үгүй. Гэр дотроо ч биш гэрийн гадна ч хүмүүсийн хоорондын харилцаа хумигдмал, давчидмал байх юм.

Байрандаа мэндчилгээ өргөжүүлэх гээд тааралдсан болгонтойгоо мэндлэхийг хичээгээд л байгаа, одоогийн байдлаар үр дүн зэро.

Монголд ямар бол одоо?

Намайг монголд байхад амьдарч байсан байр маань аавын ажлынхан 100% амьдардаг байсан болхоор бүгд таньдаг, мэндэлдэг, хэрэгтэй үедээ нэг нэгэндээ тусалдаг, орж гардаг байсан. Харин аавын ажил дээр нэг архидалт эхэлвэл ч 26-р байр тэр чигээрээ согтуурлын байдалд донхолздог байсан санагдана.

4 comments:

uka said...

joohoon hetsvvhen bsan ch bagiin amidralaa ergeed sanasan chin setgeld neg l oir dotno sanagdaj bna shvv.
namaig baga bhad horsh ailuud taaraldahaaraa uhuurduul hatsrii mini chimhdeg bsniig tod sanaj bna. bas ve ve manaid orj ireerei gej urina.
odoogiinhtoi haritsuulbal ers oor bj dee

Тэгшээ said...

Харин тийм байх.
Одоо ер нь дэргэдэх айлаа бараг мэдэхгүй байгаа биз дээ?
Энд бас иймэрхүү байдалтай болчихсон, хүмүүс хүмүүсээсээ зугтаж, нуугдаж амьдардаг болж байгаа нь яагаад ч ойлгогдохгүй юм.

Өнөөдөр өглөө ажилдаа гарах гээд лифтэнд суух гэж байтал манай давхрын нэг хүн гэрээсээ гарч ирж байна. Лифтэнд суух юм болуу гэтэл шатаар буучихна билээ.
Би ч бас өөрөө тэд нартай адилхан болж ирж байх шиг.

xvv said...

Харин тийм. Гэр хороололд өссөн л дөө. Тэхдээ л дараа нь хот орж ирсэн. Ер нь байрны ах нар мар чинь багаас маниуст янз бүрийн юм заахаас эхсүүлээд л гэр орноороо орж гаралцаад л, ном сонингоо солилцоод, бөмбөг энэ тэрээ солилцоод л байдаг байж билээ. Одоо тэгээд энэ хүмүүсийн харилцааг энэ блог гэдэг зүйл бас тодорхой хэмжээнд орлож байгаа байх л даа. :)

Тэгшээ said...

Аанха, Хүү,
манайх бас багад гэр хороололд байсан. Өдрийн цагаар аав ээжүүд байхгүй, гудамжаараа нэг айл шиг, ахаа эгчээ гээд л загнаж загнуулж уйлж эрхэлж...
Одоо тийм байхаа болисон юм шиг санагдсан, гэр хороолоолд ч тэр, Дэргэдэх айлаа мэдэхгүй байх жишээтэй.
Дэргэдэх айлын хүүхэдтэйгээ интернэтээр танилцмаар ч юм уу...хэхэ

 
© Cocktail room