Оюутан цагийн дурсамж
Нэгэн өгүүллэг санаанд оров. Жижигхэн өгүүллэг байсан санагдана, уран зохиолын хичээл дээр үзэж байлуу эсвэл гэрийн номын санд байсныг нь ч уншиж байлуу. Нэр нь орж ирдэггүй, утгыг нь товч бичье.
Хотын нэгэн ганган залуу амралтаараа хөдөө явдаг санагдана. Ээжийн эрх танхил ганган залуу, онгоцонд сууна. Хэн ч харсан цэвэрч цэмцгэр, ганган "нийслэл хүү". Онгоцонд үеийн хүүхнүүдтэй тааралдан хүүхнүүд шивэр авир хийнэ.
Үйл явдал нь хальт хальт л санаанд орж ирээд гараад байна.
Дараа нь мань ганган залуу хөдөө очоод яагаад ч юм боорцог хийдэг санагдана. Боорцогны гурилаа хүйтэн усаар зуураад, халуун тос нь үсчээд, ганган залуугийн нүүр нь халуун тосонд түлэгдээд, цэврүүтээд, ээжийн эрх хүү хөдөө нутагт алингаа алдана. Ядахад яр гэгчээр ирэхдээ нэг онгоцонд тааралдсан хүүхнүүдтэйгээ тааралдаад, нүүрээ хийх газаргүй болдог билүү дээ.
Оюутан болоод удаагүй байсан үе, 10-н жилээсээ дотносож найзалсан 4-н охин анх удаа хотоос зайдуу аялалд явахаар шийдлээ. Бөөн хөөрсөн 4, нэг найзынхаа аавынх руу нь явлаа. Нэг их хол биш, вагоноор ганц хоёр цаг яваад л хүрэх газар, Партизан.
Барс захаас идэх уух юмаа болон хэрэгтэй юмсаа аваад замдаа гарлаа. Залуу 4н охин хальт аятайхан хувцасаа өмсөөд, цүнхээ үүрээд, вагондоо суугаад, анхны, алсын, андуудын аялалд гарлаа.
Вагон дотор хотод сүү, ногоо зараад буцаж байгаа хүмүүс дүүрэн, суудлын дундуурх замаар битон дүүрэн. Арай гэж өөд өөдөөсөө харсран 4-н хүний суудал олж яваад товхинож эхлэв.(нээх хол явах ч юм шиг)
Үргэлж л арзаганалдаж инээлдэж явдаг юм хойно, бас л нэг нэгнийгээ цаашлуулж инээлдэж ханиалдаж, эмээ өвөө нарын харцыг цуглуулна.
Тэр үед оюутнууд сургуулийнхаа номын санд цуглаж "мушгих" газар авч байсан үе. Одоо ямар байдаг юм бол. Мэдээж юу гэж хөзрөө мартсан байхав, зүгээр байхаар мушгиж сууя л гэлээ.
Гэтэл 4-үүлхнээ байгаад байдаг. Тэгтэл хэдэн суудлын зайтай бидний үеийн нэг залуу ганцаараа сууж харагдана. Ер нь бол тэр вагон дотор тэр залууг оруулаад бид таваас өөр залуу хүмүүс байгаагүй байх. Манай нэг гүйж очоод "залуу мушгих уу?" гээд л дагуулаад ирлээ.
Нэг их удалгүй буух газраа бууж, тосч авсан найзынхаа аавын морин тэргэнд суулаа. Яршиг төвөгтэй замаар жаахан явсаар очих газраа очив.
Уултай, ус голтой сайхан тал газар. Анхны аялал.
Майхнаа бариад тавьчихлаа. Найзын аав өмнөх өвлийн зудаар малаа алдаж ганц хонь үлдсэнээ охиныхоо найз нарт гаргаж өгнөө гэж байна. Айхтар их баярласан ч малчин хүний амьдралын бэрх, эцэг хүний сайхан сэтгэлийг мэдэрсэн санагдана.
Орой боллоо. Хээрийн аялал гэхэхэр юу байх уу?
"Түүдэг гал"
Галаа асаах гээд 4-н охин юу чаддагаа бүгдийг хийх шиг болсон. Салхи хүчтэй асч өгөхгүй, оролдож оролдож асаалаа, баярлаад дуулаад тойрч гүйхээ шахав. Тэгсэн галыг минь асаахад саад болоод байсан салхи, эргээд бүүр галыг минь дэврээгээд гал түймэр тавихаа шахаж сандаргав. Үнэхээр айсан шүү, ингээд ойн түймэр тавьдым байжээ гэж.
Идэж ууж, инээлдэж хөхрөлдөж, тоглож наадаж, даарч хөөрч, анхны бөгөөд одоохондоо сүүлийн 4-үүлээ явсан аялал байж билээ.
Харин харих вагонд.
Нөгөө их цоглог охид байхгүй ээ, борлоод, за борлох ч гайгүй байна. Хувцас хунар нь халтайгаад, нүүр ам нь будаг шунхгүй.
Гэтэл ирэх замдаа танихгүй залуу дээр гүйж очиж " мушгих уу залуу " гээд байсан найз маань нүүр нь булдруутаад, нүдэндээ хөх толботой болоод авсан байлаа, тэгээд бүр буцах вагонд нөгөө ирэхэд тааралдсан залуу хот руу буцаж явсан нь харагдсан, тэгээд бүр нэг вагонд шүү.
Үг солилцох нь бүү хэл эгцэлж харж ч чадахааргүй өнгөрсөн гэж. Залуугийн инээд нь хүрсэн байх даа.
Аан тийм, 4-н охин хоорондоо зодолдсон юм биш шүү. хэхэ
Майхан тойрч гүйж тоглож байгаад майхны гадсанд тээглээд унаад юм очоод мөргөчихсөн юм.
Эхэнд бичсэн өгүүллэгтэй төстэй санагдаад өнөөдөр дурсамжаа дурсаж бичив.
Энхсайхан
12 years ago
7 comments:
хаха сүртэйеин чи :P гсн. очоод л мушгий л гэх хэрэгтэйшд. Тэр залуу нь ч өөдгүй еин тээ. мэндэлчихгүй...
би л байсан бол албаар очоод л яг тэр хөхөрсөн нүдтэй охинтой л мэндлэх байсан даа хахаха
Хэхэ,
Тэгвэл зугтаад гүйх байсан байх, манай хүн бол.
Үнэхээр зутарчихсан, ядарчихсан буцаж билээ.
Ер нь аялалын дараа тийм байдаг даа.
Ter uguuleg geed baigaa chini Niislel khuu geed kino bish biluu? Tegshee
Кинон дээр тийм юм гардаг билүү?
"Ганган Сумъяа" гэж өгүүллэг
Аант тийм, Ганган Сумъяа гэдэг өгүүллэг. Баярлалаа.
Post a Comment