"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Aug 7, 2008

Ургацын далай

Ойрд ажил дээрээ байж байхад яагаад ч юм "ургацын далай" үнэртээд сэтгэл санаа үймүүлнэ. Намар болхоор ч өдөр бүр шахуу хийж иддэг байж билээ.Атар талхыг дүрээд иднэ. Гурил элдэж байгаад дээр нь чигээр нь тавьж буцалгаад иднэ...Бодохоор л...

Ойрд яриагүй байж байгаад аав руугаа ярилаа.

-Бие нь яаж байна?
-Аан, аав нь нарийн мэргэжлээр үзүүлсэн. Айхтар болохоо больчихсон юм бол байхгүй л гэж байна,. Зүгээр өө аав нь. Харин миний охины явуулсан эм яаж уудаг юм?
........................................
/зуны эхэн үеэр хэсэг аавын минь бие нь муудсан юм.
-Эмчлүүлэх үү гэсэн чинь,
- зүгээрээ би ингэж байгаад л үхнэ гээд зөрүүдэлж байна. Баахан гуйж байгаад арай гэж эмчлүүлэхээр болов. Эмнэлэг бараадуулахаар болсон.
Дараа нь,
- Аав, энд ирж оношлуулж, эмчлүүлэх үү ер нь?
- За тэгж самурайн нутагт очиж үхэхгүй ээ гэнэ. Гэнэт үхэх дургүй болов.
(Фүкүшимагийн том газар хөдлөлтийн дараахан байсан юм) /
.................................................
- Миний охины явуулсан цэцэг сайхан ургаж байгаа ш тээ, бас нөгөө цагаан лууван, саладны байцаа хоёр нь сайхан ургасан. Цагаан лууван нь бүр ноднингоос жигтэйхэн том ургасан. Саладны байцаа нь жаахан гашуун юм. Янз янзаар оролдож хоолондоо хэрэглэж үзээд л байгаа...
- Өө тиймүү,ашгүй ашгүй. Энэ жил бороо хуртай байгаа болхоор тэгж байгаа юм болуу даа. Ноднин олигтой ургаагүй штээ тээ.
- Аан тэр ч тийм , тэхдээ аав нь энэ жил худаг ухсан ш тээ.
....................................................
Ашгүй дээ, монголд төмс, лууван, сонгиноос өөр олон төрлийн ногоо тарих юмсан гэж бодож явсан нэг мөрөөдөлд маань баяртай мэдээ болов.


Манайхан цаг агаарын байдал муу, ногоо тариалан тарих хугацаа бага гээд л урд хөрүийн ногоог хортой хоргүй гэж голон муулан хэдэн жил идээд хордоод үхээд сууж л байдаг.

Сайн мэдэхгүй ч урьд нь соц үед ногоо битгий хэл алим жимс ч тариад болоод байдаг байсан санагдана, цаг уурын байдал айхтар өөрчлөгдөөгүй л байгаа баймаар.
Урд хөршийн ачаар бэлэнчлэл, залхуурал л нэмэгдсэн байх.
Хэдэн жилийн өмнөөс ногоожуулах ч билүү гэр хорооллынхонд ногооны үр тарааж тариулдаг сайн дурын үйл ажиллагаа явагдаж байгаа гэж сонсогдоод байсан. Одоо юу болж байдаг юм бол? Олигтой хэрэгжээгүйн илрэл үү, ноднин урд хөршийн ногооноос болж хордлоо, өвдлөө, хориглолоо гээд л байсан.

Тэгээд ноднингоос эндээс элдэв монголд тарьдаггүй ногооны үр, тэхдээ Хоккайдо гэсэн Монголтой ойролцоо цаг ууртай газар, 6-9-н сард ургадаг ногооны үр сонгож аавдаа тариад үзээч гэж аваачиж өгсөн байсан юм.
Ургаж байна гэнэ. Болж л байна. Урамтай байна.
Ганц ч гэсэн монголд ургах ногооны үртэй харих нь. Япончууд тэгж "суусан газраасаа шороо" авч хариж, хуулсаар, сайжруулсаар хөгжсөн л юм.
Ядаж урд хөршийнхөө ногоог царай алдахгүй болчдог бол ч.
Монголын ургац арвин болтугай хэхэ.

3 comments:

Aapyyl said...

chi ajild orood ih um bichdeg boljee. hehe

Mongold Cotsiin ued tarvas, nogoon ogurtsi, pomidor, chitsargan geh metiig taridag baisan. medeej Toms hunsnii nogoo ch bas. End buyu Japand nogoon deer ajilj baisan garuudad mongold ochood end taridag nogoogoo tariach geheer ter butehgui gedeg um. Uul ni achirchilgaa sain hiibel urah l baih daa. Mongolchuudiin zalhuugiih baih daa.

xvv said...

Одоо ч тарвас, чацаргана тарьдаг шүү дээ. Чацаргана бол аймар ургадаг юм байлээ. Бас жоохон хөрс эвдэх гээд байдаг гэж хүнээс сонссон. Яг сайн мэдэхгүй л дээ. Ер нь бол чадкүй юм гэж байхаас болкүй юм гэж байдаггүй гэж аав дандаа хэлдийн... Нээрээ элдэв янзын ногоо тарьж үзвэл...

Үнэндээ Монголчуудыг 32сая мал гэж уншсан (http://blogmn.net/tselmegtenger/2008/8/15432/) хэхэ үнэн л юм даа :( би ч амьтан та ч амьтан өт ч амьтан гээд зэрэг нэмэхийн өмнө бас хөөрхөн кино шүү гээл хадуураад алга болдог :P

Тэгшээ said...

Ааруулыг хэсэг хэн юм бол гэж бодлоо. Сонин хүн байх чинь.
Ногоо тариад байшингийнхаа доор зоорьтой, тэндээ ногоо дараад л та хэдийг ирэхээр дайлаад л...хэхэ

Хүү,хаагуур манаргаад л явна даа? хайрт нь ирсэн үү? Тарвас гоё юм тэ? дотоод зах зээлээ хангах хэмжээнд зун тарвасаа нийлүүлчихдэг болуул Эрээний тарвас идэхгүй л байх даа. тэ.

 
© Cocktail room