Интернеттэй болж блогоо эргэн харав. Өмнө нь бичиж байгаад дундаас нь орхисон бичлэгийг энэ компьютер хадгалаад авчихсан байдым байна гэж, гээд гүйцээгээд ганц хоёр бичлэг нэмлээ.
Саяхан үзсэн нэг кино, Шикокү-гийн нэг анд маань яриад өг гэж байсан тул товчхон танилцуулья.
Мементо, гэж "бүү март" гэсэн латин үг.(гэнэлээ)
Үйл явдлын өрнөлийг хойноос нь бага багаар үзүүлсэн өвөрмөц хийлттэй кино. Гэмт хэрэгтэй кинонд хэн нь жинхэнэ гэмт хэрэгтэн юм бол гэж араас нь хөөж бодонгоо үздэг бол энэ кино нь өрнөлийг араас нь бага багаар үзүүлснээрээ үзэгчийн таамаглал, дундаа баруун бас зүүн тийш холбирч ч магад. Юу ч гэсэн үзээд үз.
Гол дүрийн залуу Leonard нь 10хан минутын л үйл явдлыг тогтоож чадна. Түүнээс удах юм бол бүгдийг мартчихдаг, нэгэн хэрэг явдалтай учирснаас хойших. 10 минутын дараах өөрөө өөртөө "мэмо" үлдээж, хэргийн буруутныг олох болно. Хэнд итгэж хэнээс сэрэмжлэх вэ, бичсэн мэмо нь яг өөрөө бичсэн үү, итгэж болох уу. Мэмо-ндоо итгэлтэй байхын тулд 10 минутын дараах өөртөө мэмо илгээх түүний сонгосон арга, санаанд багтамгүй арга байдаг.
Магадгүй нэг үзчихээд дахиад нэг үзэхэд ч уйдахгүй киноны нэг болов уу.
Үүнээс илүүг бичвэл сонирхолгүй болчих байх гээд товчхон. "Мянга яриулахаар нэг үз"
Энхсайхан
12 years ago
6 comments:
Сонирхол татлаа. яг нэг за юмаа хийе гэхээр ингээд саад гарч ирээд байх юм :P
Биен дээрээ шивээд байдаг кино билүү?
xvv, завсарлагаараа таслаад үзчих.
Хагаваа, биен дээрээ шивдэг коно олон бий шт. яг аль нь?
Мартсан юмаа өөртөө сануулахын тулд гээд биен дээрээ шивдэг залуутай кино мөн үү л гэсэн юм.
Яг тийн.
Нэг үзээд үзсэнээ дахиад араас нь сэйри хийж, дахиж бодоод...үйл явдлуудыг хооронд нь холбосон. хэхэ. Сонирхолтой л юм билээ.
Post a Comment