Анд найз нар, гэрийнхэндээ XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн оройтсон мэндийг дэвшүүлье.
Сар шинэ дөхөхөөр зурхайч нар минь маргалдаж зөрөлдөөд, энэ жил 2 дахин шинэлсэн хүмүүс ч олонтаа байсан гэх.
АРлын оронд ирээд мөрөө гаргаж үзээгүй би энэ жил ч бас 4 н зүгийн баримжаагүйгээс зүгээ гаргасангүй. Ижил жилтэй ээжтэй минь хамт эх нутагт минь зүг минь гаргагдсан байх гэж "залхууралтайгаар" найдаад өнгөрөөчихсөн.
Багадаа мөр гаргахдаа ээжтэйгээ хамтдаа гоё байдаг байсан. Ганцаараа бол ичээд явахгүй байх байсан байх. Охин нь удахгүй хамтдаа мөрөө гарганаа ээжээ.
Шинийн нэгэнд шинэ оноо хэрхэн эхэлснээрээ тэр жил шийдэгддэг гэдэг дээ.
Миний хувьд бол шөнөжин ажиллаж, сурган хийж өнгөрөв. Өдөр харьж ирээд нойр ч хүрсэнгүй, угсруулаад хоёр кино үзчихээд сууж байна.
Гарч буй Шороон Үхэр жилдээ өдөртөө 3н цаг унтаж, үргэлжлүүлэн кино үзэж,
үр бүтээлтэй л байх бололтой.
Ирэх ондоо итгэл сэтгэл, инээд баясал, аз жаргал,
амжилт бүтээлээр дүүрэн он байх болтугай.
Байлгацгаая андуудаа.
2 comments:
Амар сайн байна уу :) Сар шинэ дээ сайхан шинэлж байна уу :-D Бууз хийж идэж байгаа биз дээ ;)
Сар шинэдээ сайхан шинэлж, өвөр дүүрэн бэлэг цуглуулсан уу? үлдээгээрэй, наддаа.
Буузыг хийсэн идсэн идсэн. 2 өдөр идсэн. зураг хийх гэсэн чинь коммэнтийн талд хийж болдгүйм байна шт.
Чи манайхаар очив уу? хэхэ
Post a Comment