"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Oct 11, 2008

Ганцаардал?


Монгол хэлний асуултархуу ч болчих юм болуу?
"Ганцаардмал" хүн гэгч хэн бэ?
Бодлоо л доо.
Нэг. "Ганцаардмал нэгэн" гэж ганцаараа гэртээ суугаад л, хүн амьтантай уулздаггүй, ганцаараа хоол идэж ганцаараа дэлгүүр хоршоо явж, ганцаараа л байдаг нэгэн. Аа гэхдээ, Нөгөө талаас нь бодвол ганцаардал гэдэгийг мэддэггүй, ганцаараа байж чаддаш сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй нэгэн. Бусдын царайг харалгүй ганцаараа амьдраад л явдаг. Хэрэгтэй үедээ мэдээж нийгмийн дунд ордог байх.
Харин,
Хоёр. "Ганцаардмал нэгэн" гэж ганцаараа байж чаддаггүй, ганцаардаад уйдаад байдаг нэгэн. Хэн нэгэнтэй байхгүй бол ганцаардаад, гэртээ сууж чадахгүй найз нөхдөө дуудна. Ямар нэгэн юм болоход ганцаараа өнгөрөөх сэтгэлийн тэнхээ муутай, сул дорой нэгэн?
"Нэг", "Хоёр" хоорондоо эрс тэс хоёр хүнийг зааж байгаа ч бидний хэрэглэдэг "ганцаардмал нэгэн" гэж алийг нь заадаг вэ?

Сэтгэлийн тэнхээтэй, ганцаараа амьдраад явах чадвартай "Нэг" ганцаардмал уу?
Бусадтайгаа үргэлж хамт "Хоёр", ганцаараа байхаар ганцаардаад байдаг болохоор ганцаардмал уу?

8 comments:

gegeen said...

number 2 bol gantsaardmal hun. number 1 ni bol ooriigoo gantsaardlaa gej hezee ch bodohgui dee. hun harsan ch biye daasan, busdiin hereg baihgui, supa huniig chini yaj gantsaardaj baina gej haragdahiin, tiim humuusees busad ni bainga tuslamj guij, shavar haagaad, shavj bucheed, gantsaardah bolomjiig ni bagasgaad l baidag baihgui yu.

Тэгшээ said...

Ганцаар байгаад амьдрах боломжтой түүнийг ганцаардмал гэнэ гэж үү?
Ганцаараа байж чаддаггүй, юу л хийнэ хэн нэгнийг дууддаг, хамтдаа байж, бөөнөөрөө л байхгүй бол хоосроод байдаг 2-ыг бие даасан гэх үү?

Bayana said...

Ганцаардал нэрнээсээ бодоо үзэхэд л ганц хүн байх нь ээ дээ....
Ганцаардал...гэхээр тэр хүнд хэн нэгэн хэрэгтэй болоод байхыг хэлэх болов уу
Ганцаардмал гэхээр хүссэн хүсээгүй ганцаараа байгаа нэгнийг хэлэх болов уу...
...Хүн ганцаараа байх гэж нэг их дурладаггүй л болов уу. Насны залууд залуу насаа мөнхөд бодоод чадна болж байна гэж бодох л байх. Насны эрхээр аяндаа бодол нь өөрчлөгдөх байх даа гэж бодож байна.

...Сэтгэлийн тэнхээтэй эсэхдээ гол нь биш байх л даа. хүн байхын тулд хүн шиг л байж ...дурлаад баярлаад хөөрөөд гуниад инээгээд л.... хүн шиг л амьдрах хэрэгтэй болов уу гэж бодох юм...

xvv said...

Сүүлийн үед ганцаараа байхыг илүүд үзэх болсон... Гэхдээ мэдээж блог, интернет ашиглаад бусадтай байх гэсэн хэрэгцээгээ тодорхой хэмжээнд хангачихаад байгаа болохоор тэр ч байж мэдэх юм. Харин өөрийгөө ганцаардлаа, ганцаардмал гэж лав боддоггүй. Хүссэн үедээ л гараад хэнтэй ч уулзаж болно шүү дээ. Тэгэхээр би бараг 1-ийн төлөөлөгч юм шиг байна.
Би лав өөрийгөө ганцаардмал гэж хэлэхгүй. Харин 2 дахь нөхөр ганцаараа байгаад байвал мэдээж өөрийгөө ганцаардлаа ганцаардмал гэж хэлж таарах байх ;) Тэгэхээр 2 л ганцаардагч боловуу гэж бодож байна :D

xvv said...

Хэдийгээр сэтгэцийн өвчин байж ч мэдэхээр болоод байгаа ч гэсэн хүмүүсээс залхаад, зугтаад гэх нь хаашаа юм.. гэхдээ нэг их хүмүүстэй уулзаад байх сонирхолгүй, олон хүнтэй газраас хол баймаар санагдаад байдаг болчихжээ... Сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авдаг юм билүү :P

Тэгшээ said...

Ер нь бол би хөндлөнгөөс харахад аль нь ганцаардмал нэгэн бэ? гэж асуусан ухаантайм.

xvv said...

Тэгвэл эсрэгээрээ биз. Хэнтэй ч уулзахгүй яваад байдаг нөхрийг л хүмүүс ганцаардмал гэх байлгүй дээ :-)

Galbaatar Lkhagvasuren said...

teheer ali ch hun gantsaardmal bdag bh ni.

hun neg bol eregtei, esvel emegtei bdag gedg shig.

bi 1 deh huvilbaraar bhiig l husdeg

 
© Cocktail room