.
Багадаа нэрэндээ дургүй байлаа. Навч, цэцэг жимс гээд л гэрэл цацраг гээд охинлог нэртэй болохыг хүсдэг байсын болуу. Хамгийн гол шалтгаан нь цэцэрлэгт байхад "Муруй" гээд л дуудна. Уур хүрнэ, уурласан уурандаа аав ээждээ гомдоно. Тэгсэн хаа нэгтээгээс 7-н нас хүрэхээрээ албан ёсоор нэрээ солиулж болдог гээд л дуулчихсан, нэрээ солимоор байна гээд өдөр шөнөгүй аав ээжээс шалгаадаг байсан санагдана.
Тэхдээ нэг мэдсэн тэр бодлоо гээсэн явсан. Харин сургуульд орсноос хойш муруй этэр гэж дуудуулахаа больж харин "тэмээ" гэсэн хоч тэр чигээрээ наалдчихдаг юм даа.
Тэр талаар ажлынхантайгаа ярьж байлаа. Тэгсэн Ёпоонд бол өндөр хүнийг "анааш" гэдэг гэнэ.
"Анааш" гэвэл монголд юм удаан ойлгодог гэсэн хоч болоод явчихна. Харин тийм удаан ойлгоцтой, мангаатаад байдаг нэгнийгээ Ёпоонд КҮ(кэй вай) гэнэ. Күүки ёмэнай буюу "агаар уншдаггүй" гэнэ. ӨНгөрсөн жилийн моодонд орсон үгийн нэгээр тодорч ч байсан.
За ямартай ч аль аль нь л ийм хөөрхөн эгдүүтэй амьтан.
Гэснээс одоо нэрэндээ маш дуртай, одоо ч гэж ямар ч байсан дунд ангийн үеээсээ гайгүй дуртай болж эхэлсэн байх. Ховор бөгөөд сайхан ерөөлтэй нэр.
"Үүрдийн амьдралд тэгшжаргал зохихгүй ээ" гэж дуу байдаг байх аа нээрээ....хн
Энхсайхан
12 years ago
5 comments:
very cool.
hehe. bi ch bas baga bhdaa nerendee durgyi bsan. bagsh nar Tuvshinjargal gej neriig mini duudaad eregtei suragch haigaad dawhichina. yagaad nadad iim ner ugsiim bol geel udurjunguu bodol bolon yawdag bj dee. hehe odoo bol nerendee yu yunaas ilvv hairtai. argagyi l egch dvv 2 yumdaa. humuus adilhan gej heleh ni ch argagyi yum bna. :)
хэхэ,
Уканагийн нэр нь гоё штээ, хослоод л хоюулаа.
Чамайг нэрэндээ бас дургуй байсныг анх удаа сонслоо.
ТЖ-ын дүү ТЖ юм байна шт.
Наад дуу чинь худлаа л үгтэйм байна даа :D Миний лав үүрдийн найз. Үхсэн ч сэхсэн ч, сөхөрсөн ч сөгдсөн миний найз :D
Манай гэрийнхэн эмэгтэйчүүд нь жаргалтай нэртэй ер нь адилхан юм бид 2-т зөндөө юмаа :) Найздаа хайртай шүү (тэврэлт)
хэхэ.
Нэрээ Ёпооноор орчуулахаар эрэгтэй хүний нэр болчдын. Наоюки гэж. хэхэ
Манайх эмэгтэй 2 нь хос нэртэй, эгчтэй нь ижилсүүлнэ гэж ээж дүүд нэрийг нь өгсөн гэдэг.
Хурд-ын дуу харин тэр хэсэг нь эвгүй санагдаад байдын.
Хүү-дээ хайлтай хайлтай ...
Post a Comment