Хүн төрөлхтний Спорт, эв найрамдлын 23-р Их наадам төгсөөд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Спорт, эв найрамдлын наадам эхэллээ.
Тэгээд бодлоо. Яагаад тэдний олимп-ыг тусад нь хийдэг, тусад нь эхэлдэг юм болоо гэж?
Хүн төрөлхтний Спорт, эв найрамдлын Их наадам гэж нэрлэчихээд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн наадам гэж тусад нь Паралимп гэж нэрлээд, хүн төрөлхтнөөс тусгаарлаад байгаа ч юм шиг.
Нээлтийн ажиллагаагаа хамтдаа хийгээд, хамтдаа эхлээд, тэмцээн уралдаан нь тусдаа болдгоороо болж болдоггүй юм байх даа? Хөлгүй, гаргүй, сонсголгүй, хараагүй гээд ингэж тусад нь ялгаж хийгээд байгааг мунхаг би огт ойлгохгүй юм.
Өөр ингэх шалтгаан байгаа юм болуу? мэдэж байгаа хүн байна уу таминээ.
Энхсайхан
12 years ago
2 comments:
Харинээ... нээрээ яадаг юм болоо :-???
яагаад гэдгийг нь олж мэдсэн. Паралимпик сүүлд Лондонд анх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмнэлэг дээр спортын өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдаж байсан гэнэ лээ. Үүсээд их удаагүй байгаа ба үүсэл нь бас тусдаа юм байна лээ.
Тэгсэн бас нэг юм сонсоод. Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас чамлахааргүй амжилт гаргаж гэнэ. Гэвч медалтангуудад өгөх шагналын сан, урамшууллын хэлбэр байдаггүй юм байха. Тэгээд хүмүүс хүмүүс их цуглардаг газар хандив цуглуулж байгаа харагдана билээ.
Post a Comment